"Нью компас" ХХК нь Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн журмын дагуу Монгол улсын Цахим гарын үсгийн тухай хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дэд бүтцээ үүсгэн байгуулж нийтийн түлхүүрээ амжилттай гардан авлаа.
Уг арга хэмжээний хүрээнд Харилцаа холбооны газар, Мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, Улсын төсөвт үйлдвэрийн газар нь хамтран Msign.mn-ны түлхүүрийг Монгол улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллагын түлхүүрээр баталгаажуулах ажил хийгдсэн юм.
Msign.mn нь үйл ажиллагаагаа явуулахад Монгол Улсын хуулийн дагуу Цахим Гарын Үсгийн гэрчилгээ олгоход хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан явдал юм.