Цахим захиалга

Таны гар утас болон и-мэйлээр бид холбогдох болно.

Мэдэгдэл

“Msign.mn” гарын үсгийн үйлчилгээ

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйлчилгээ гэдэг нь энгийнээр хэрэглэгч таны үнэн зөв мэдээлэлд үндэслэн цахим гарын үсгийг таньд олгох процесс юм.

Цахим гарын үсгийн тухай хуульд тоон гарын үсгийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд иргэн, аж ахуйн нэгжид олгохоор заасан ба Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Цахим гарын үсгийн тухай хуулийн 33-р зүйлд заасан эрхийн хүрээнд Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг "Нью компас” ХХК-д олгосон.

“Нью компас” ХХК нь өөрийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулан өнөөдөр Msign.mn нэрийн дор зах зээлд үйлчилгээгээ танилцуулан иргэн ба хуулийн этгээдэд тоон гарын үсгийн гэрчилгээг олгон, түүний хэрэглээг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна.

Хэрэглэгч та бүхэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сүүлийн үеийн технологийн шийдлийг санал болгох болно. Бидэнтэй хамт байсан хэрэглэгч таныг найрсаг шуурхай хамт олон, 24\7 болон онлайн захиалгын үйлчилгээгээр үйлчилэх болно.

Та Msign.mn сайттай хамт байгаарай.

Байгууллагын гарын үсэг