Эрхэм хэрэглэгч та Msign.mn тоон гарын үсгийг эзэмшсэнээр цахим орчинд дараах давуу талуудыг олж авна:
- Цаасан хэлбэрээр гарын үсэг зурж, тамга дарсан баримт бичигтэй хуулийн хувьд адил хүчин төгөлдөр ашиглах
- Төрийн болон бусад онлайн үйлчилгээг авахад өөрийгөө болон байгууллагаа батлах
- Цахим үйлчилгээнд өөрийгөө баталж нэвтрэх, өөрийн мэдээллийг авах
- Цаасан архиваас татгалзах, цахим архивд шилжих
- Дамжуулж буй өгөгдөл, мэдээллийг шифрлэн нууцлах
- Хостын болон вебийн аливаа холболт, харилцан ажиллагааг шифрлэн хамгаалах SSL/TLS холболт үүсгэх
- Сүлжээний төхөөрөмжийн өгөгдөл дамжуулалтыг кодлох
- Програмын кодыг баталгаажуулах
Манай цахим гарын үсгийн тээгч төхөөрөмж нь:
- Хоёр болон түүнээс дээш хэдэн ч гарын үсэг үүсгэх боложтой юм.
- Цахим гарын үсгийн нууц үгээ өөрийн дураар солих боломжтой бөгөөд нууц үгээ мартсан ч дахин шинээр сэргээн авах боломжтой. Дэлгэрэнгүй зааврыг Заавар зөвлөгөө цэснээс харна уу.